Сэлэнгэ аймагт төслийн ажилтан сонгон шалгаруулж авна
Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, ашгийн бус, шашны бус, улс төрөөс ангид, олон улсын байгууллага юм. ХИС нь нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад Япон улсын Гадаад Яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогтвортой цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 4 дүгээр сараас эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэн ажиллах салбарын ажилтны ажлын байрыг зарлаж байна.
Энэхүү төслийг зорилтот аймаг, дүүргийн цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдэд хэрэгцүүлж байгаа ба бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, шаардлагатай дэмжлэг, нийгмийн цогц үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдээр дамжуулан үзүүлэх, эцэг эх олон нийтийн ойлголт, хандлагыг сайжруулах, холбогдох төрийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг үйл ажиллагааг энэ төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
ХИС нь Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах “Төслийн ажилтан”-ны сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Шалгарсан ажилтанд бид өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, мэргэжил ба ур чадварын өсөж хөгжих боломжийг олгоно.
Ажлын байранд тавигдах шалгуурууд:
- Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр эсвэл эдгээртэй ижил төстэй нийгмийн салбарын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх. Магистр цолтой бол давуу тал болно.
- Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан байх
- Орон нутгийн захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажилласан туршлагатай байх
- Байгууллагын эрхэм зорилго, алсын харааг ойлгон дэмжиж хүүхдийн төлөө ажиллах хүсэл эрмэлзэлтэй
- Бага насны хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, тэгш хамруулан сургах зэрэг сэдвүүдийн талаар сайн ойлголттой байх
- Өөрийгөө байнга хөгжүүлэх, түргэн суралцах чадвартай
- Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
- Компьютерын Excel,Word, Outlook болон Microsoft Оffice -ийн бусад программуудыг сайн эзэмшсэн
- Багаар ажиллах чадвартай
- Хөдөө, орон нутагт болон нийслэл хотод томилолтоор ажиллах боломжтой
Манай байгууллагын тухай болон хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг www.savethechildren.mn вэбсайтаас авахыг урьж байна.
Хэрэв та ХИС-аас зарлаж буй энэхүү ажлын байрыг сонирхож буй бол өөрийн ажлын туршлага, боловсролыг харуулсан Намтар (Resume) болон энэ ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж буйгаа тайлбарласан Захидал (Cover Letter)-ыг дараахь имэйл хаягаар ирүүлнэ үү. И-мэйлийн subject line дээр “MoFA Төслийн Ажилтан” гэж бичнэ. Эдгээр материалыг Монгол, Англи хэлний аль нэг дээр бэлтгэн доорх цахим хаягаар илгээнэ үү.
Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс өөрийн ажлын туршлага, боловсролыг харуулсан Намтар (Resume) болон энэхүү ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж буйгаа тайлбарласан Захидал (Cover Letter)-ыг ирүүлнэ.
Хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17.00 цаг дуустал И-мэйл: mongolia.jobs@savethechildren.org цахимаар хүлээн авна.