Солонгос хэлний аман орчуулга хийх орчуулагчийг хамтран ажиллахыг урьж байна
Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Манай байгууллагын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, бодлого журам болон хэрэгжүүлж буй төслүүдийн талаар www.savethechildren.mn хаягаар хандан танилцах боломжтой.
2025 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн төлөөлөгчид Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт айлчлах тул энэхүү хугацаанд Солонгос-Монгол, Монгол-Солонгос аман орчуулга хийх орчуулагчийг хамтран ажиллахыг урьж байна.
Гүйцэтгэх үүрэг:
- Солонгос, Монгол хэлний аман орчуулга хийх
- Төлөөлөгчдийг Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт дагалдан ажиллах (хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх)
- Байгууллагын дотоод журам, бодлогыг чандлан мөрдөх
Тавигдах шаардлага:
- Солонгос хэлний чиглэлээр мэргэжил эзэмшсэн эсвэл БНСУ-д их, дээд сургууль төгссөн
- Солонгос, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай
- Нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлээр орчуулга хийж байсан туршлагатай
- Хариуцлагатай, идэвх санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй
- Багаар ажиллах болон олон нийттэй харилцах өндөр ур чадвартай
- Орчуулгын стандарт, арга зүйг мэддэг
Материал ирүүлэх:
Сонирхсон хүмүүс Монгол болон Солонгос хэл дээрх CV-г үнийн саналын хамт 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагаас өмнө mongolia.jobs@savethechildren.org хаягаар ирүүлнэ үү.