Хүүхдийг Ивээх Сан “Багш: Суралцахуйн дэвшлийг түүчээлэгчид” стратегийн замын зураглалаа танилцуулж байна
Жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон тэмдэглэдэг. Хүүхдийг Ивээх Сан энэ жил “Багш: Суралцахуйн дэвшлийг түүчээлэгчид” стратегийн замын зураглалаа танилцуулж байна. Энэхүү төлөвлөгөө нь Хүүхдийг Ивээх Сангийн дэлхий даяар явуулах стратегид тусгагдсан зорилтуудад тулгуурласан бөгөөд багш нарыг чадавхжуулах нэгдсэн аргачлалыг хэрэгжүүлэх үедээ олж авсан туршлагадаа үндэслэн боловсруулсан юм. Үүнд хүүхдийн суралцах үйл явц болон сайхан ирээдүйд нь бодит үр дүн авчрахын тулд багш нартай хэрхэн хамтран ажиллаж, тэднийг дэмжих талаарх бодлогоо тусгасан юм. “Багш: Суралцахуйн дэвшлийг түүчээлэгчид” нь багш нарын үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлж, цаг хугацаа болон нөөц бололцоогоо хамгийн их үр нөлөө үзүүлэх боломжтой чиглэлд хамтран төвлөрүүлэхэд чиглэсэн тодорхой зарчим, тэргүүлэх чиглэлүүдийг тогтоох зорилготой.
“Багш: Суралцахуйн дэвшлийг түүчээлэгчид” стратегийн замын зураглалыг авна уу.


