ЭРИ НОМОТО

БОЛОВСРОЛЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Эри Номото Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн менежерээр ажиллаж байна. Тэрээр 2023 оноос Японы Хүүхдийг Ивээх Санд ажиллаж, Украйн, Румын болон Турк дахь Сирийн хүмүүнлэгийн яаралтай тусламж, уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн Мадагаскарын хүнс тэжээл, амьжиргааг сайжруулах хөгжлийн төслүүдийг хариуцан ажиллаж байв. Өмнө нь Киргиз дэх НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн хэлтэст хөтөлбөрийн ажилтнаар хоёр жил ажилласан бөгөөд Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Нярайн гэрийн үзлэг” төслийг хариуцаж байжээ. Үүний зэрэгцээ, КОВИД-19-ийн яаралтай тусламжийн WASH кластерийн багийн гишүүн байсан аж. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн Киргизийн Бишкек хотын Олон нийтийн нөхөн сэргээх төвд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын сайн дурын ажилтнаар ажиллаж, орон нутгийн эрүүл мэндийн ажилтнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэлэх/эмчлэх чадавхыг сайжруулсан байна. Түүнчлэн Бишкек хотын Дутуу нярайн эмнэлгийн төвд дутуу төрсөн нярай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч болон эрүүл мэндийн ажилтнуудад техникийн туслалцаа үзүүлж байв. Түүний хувьд ажлын гараагаа Японы Нэгдсэн эмнэлэгт сэргээн засах эмчээр эхэлж, 5 жилийн хугацаанд нярай болон хүүхдийн эрчимт эмчилгээ, амьсгалын эрхтний эмгэг судлал, ортопед, мэдрэлийн болон ерөнхий мэс заслын тасгуудад ажиллан туршлага хуримтлуулсан байна. Эри Номото Их Британийн Liverpool School of Tropical Medicine сургуульд Олон улсын нийгмийн эрүүл мэндээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр эрүүл мэнд, үүн дотор нярай болон бага насны хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нөхөн сэргээх эмчилгээгээр мэргэшсэн.

Япон, Англи, Орос, Киргиз хэлтэй, Монгол хэлний мэдлэгтэй.