Хүүхэд хамгааллын арга зүйн төв
Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд Хүүхэд хамгааллын арга зүйн төв 2015 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь хүүхэд хамгааллын ажилтнууд болон холбогдох бусад хүмүүсийг чадавхжуулах аргазүйн олон талт үйл ажиллагаа явуулах замаар хүүхдийн эрхэд суурилсан хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.
Өнгөрсөн хугацаанд олон төрлийн сургалт семинар, зөвлөгөө, номын сангийн үйлчилгээ зэрэг арга хэмжээгээр дамжуулан 20,000 гаруй хүн Хүүхэд хамгааллын арга зүйн төвөөр үйлчлүүлээд байна. Бид арга зүйн олон талт үйл ажиллагаа явуулах замаар хүүхдийн эрхэд суурилсан хамгааллын тогтолцоог хөгжүүлэхийг эрмэлздэг.
Хүүхэд хамгааллын аргазүйн төв нь Хүүхдийг Ивээх Сангийн боловсруулсан хөтөлбөрүүд, нотолгоонд суурилсан, үр дүнтэй, шинэлэг хөтөлбөр бүхий сургалтуудыг захиалагчийн хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд хамтрагч байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх нөлөөллийн ажлуудад Хүүхдийг Ивээх Сангийн оролцоо, хувь нэмрийг таниулах, сурталчлах зорилт тавин ажиллаж байна.
Зорилтот бүлэг:
- Хүүхэд хамгааллын чиглэлээр бүх салбарт ажиллаж буй ажилтнууд
- Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа боловсролын байгууллага, хэвлэл мэдээлэл, онцгой байдал, эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын ажилтнууд, олон нийт
- Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө авах хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, гэр бүл, мэргэжлийн ажилтнууд
- Хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах, мэргэших сонирхолтой оюутнууд
- Баг, хороо, сум, дүүргийн хамтарсан баг
- Хувийн хэвшлийн байгууллагууд
Манай төвийн үйлчилгээ:
- Танхим: Сургалт, уулзалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой 15 хүний багтаамж бүхий танхимтай.
- Сургалт: Хүүхдийн эрх, хамгаалал, нийгмийн ажлын үйлчилгээ, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд гэр бүлтэй ажиллах арга зүй, кейс менежмент, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, стресс менежмент, багийн менежмент зэрэг сэдвүүдээр мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудыг чадавхжуулах, хувийн хэвшлийн байгууллага, иргэд олон нийтэд гэсэн хэлбэрүүдээр танхимын сургалтыг оролцогчдын хэрэгцээнд үндэслэн зохион байгуулдаг.
- Ажлын байран дахь зөвлөгөө: Хүүхдийн эрх, хамгааллын асуудал, ялангуяа, хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд нийгмийн ажилтан, хамтарсан баг хэрхэн ажиллах тухай арга зүйн зөвлөгөө өгдөг.
- Нээлттэй семинар: Хүүхэд хамгаалал болон нийгмийн ажлын онол, практиктай холбоотой асуудлаар судлаач, мэргэжилтнүүдийг урьж, семинар зохион байгуулдаг.
- Нөлөөллийн ажил: Хүүхдийн эрх, хамгаалал, хүмүүжлийн эерэг аргуудыг сурталчлах үйл ажиллагааг боловсролын болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.
- Сургалтын хөтөлбөр, гарын авлага, удирдамж: Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр сургалтын хөтөлбөр, гарын авлага, удирдамж зэргийг боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлдэг.
Ажлын цаг:
Ажлын өдрүүдэд: 08:30-17:30 цаг
Бямба гариг: Шаардлагатай үед
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төв, 3 давхар, 31 тоот
Утас: 70110885
Цахим хаяг: mongolia.secretary@savethechildren.org
Фейсбүүк хаяг: Хүүхэд хамгааллын арга зүйн төв, ХИС