Ж.Ганчимэг
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР
Ж.Ганчимэг Хүний нөөцийн шинжээчээр олон улсын байгууллага болон хөгжлийн салбар Кей Пи Эм Жи Монгол, Аркетайп групп, АДРА ОУБ-д ажиллаж байсан туршлагатай. Тэрээр ажиллах хугацаандаа хүний нөөцийн мэргэжлийн ур чадварууд, ажилтнуудыг тогтоон барих менежмент, хувь хүний хөгжил чиглэлээр мэргэшсэн байна.
Тэрээр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэг (КтМС)-ыг “Хүний нөөцийн менежмент”-ийн бакалаврын зэрэг, Тайвань улсын Да-Ех их сургуулийг “Хүний нөөц, олон нийтийн харилцаа”-гаар магистрын зэргээр тус тус суралцжээ. Мөн Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр Рицумейкан их сургуулийг “Бодлого судлал” чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
Түүний хувьд Хүний нөөцийн менежментийн чиглэлээр олон улсын академик хурлуудад оролцож байсны зэрэгцээ багийн ажиллагаанд дахь дотоод идэвхжүүлэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, олон улсын хөгжлийн тусламжийн хүрээнд судалгаа, эрдэм шинжилгээний нийтлэлүүд гаргаж байсан аж.
Ж.Ганчимэг нь дунд сургуульд суралцаж байхаасаа эхлэн Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт залуу гишүүнээр элсэж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор иржээ. Тэрээр мөн Монголын эзэн гүрний түүх болон тэнгэр үзлийн тухай судлах сонирхолтой.