Ч.БАТЗОРИГ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР
Ч.Батзориг нь байгууллагын захиргаа, хүний нөөц болон мэдээллийн технологийн бодлого, үйл ажиллагааг холбогдох хууль, журам, стандартад нийцүүлэн удирдан зохион байгуулах ажлыг хариуцан ажиллаж байна. Түүнчлэн аюулгүй ажиллагаа болон эрсдэлийн талаарх мэдээллээр удирдлагыг хангах, байгууллагын үйл ажиллагааны стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, тайлагналтыг хэрэгжүүлэх зэрэг гол үүрэг гүйцэтгэдэг.
Тэрбээр Хууль зүйн үндэсний хүрээлэнд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн зохицуулагч, бодлогын судлаач, мөн Хууль зүйн мэдээллийн төвийн даргаар ажиллаж байсан бөгөөд бодлого боловсруулах, мэдээллийн системийн хөгжүүлэлт, байгууллагын үйл ажиллагааны менежмент зэрэг чиглэлээр арвин туршлагатай.
Ч.Батзориг нь Япон Улсын Олон Улсын Их Сургуульд Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

