Ц.БАТЗАЯА
“ОЙН ТӨГӨЛ БҮТЭЭГЧ ХҮҮХДҮҮД” ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ
Ц.Батзаяа байгаль орчин, хөдөө аж ахуй, тогтвортой хөгжлийн чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай хөгжлийн салбарын мэргэжилтэн юм. Тэрээр одоогоор Хүүхдийг Ивээх Сангийн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн зохицуулагчаар ажиллаж, төслийн стратеги төлөвлөлт, хэрэгжилт, тайлагнал, оролцогч талуудын хамтын ажиллагааг зохицуулан ажиллаж байна. Мөн байгууллагын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжиж буй бодлого, стратегийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулан ажилладаг.
Тэрээр өмнө нь Швейцарын Хөгжлийн Агентлаг (ШХА), Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо (МХШТФХ) зэрэг олон улсын болон үндэсний байгууллагуудад ажиллаж, хөдөө аж ахуй, байгаль орчин, тогтвортой хөгжил, орон нутгийн чадавх бэхжүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд манлайлан оролцож байв.
Ц. Батзаяа Хөдөө аж ахуйн их сургуульд хөдөө аж ахуйн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан бөгөөд АНУ-ын Корнеллийн их сургуульд Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан. Мөн Миннесотагийн их сургууль, Канзасын их сургууль, Швейцарын Бернийн их сургууль, Нидерландын UNESCO-IHE, Энэтхэгийн IITM зэрэгт хөгжлийн үнэлгээ, судалгаа, манлайлал, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэжлийн сургалтуудад хамрагдсан.

