Б.Цэрэнханд
“СУРАЛЦАХАД ЭЭЛТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ СУРГУУЛЬ” ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ
Б.Цэрэнханд нь боловсролын бодлого, төсөл хөтөлбөрийн удирдлага, оролцогч талуудын хамтын ажиллагаа, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай боловсрол, хөгжлийн салбарын мэргэжилтэн юм. Тэрээр одоогоор Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн зохицуулагчаар ажиллаж байна.
2022–2025 онд Боловсролын яамны “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийн зохицуулагчаар ажиллаж, Дэлхийн боловсролын түншлэл (GPE)-ийн 5 сая ам.долларын Multiplier Grant-ийн хэрэгжилтийг хариуцсан. Тус төсөл нь тэгш хамран сургах боловсрол, сургуулийн үдийн хоол, хосолсон сургалтын арга зүйг хөгжүүлэхэд чиглэсэн.
Үүнээс өмнө 2015–2022 онд JICA-ийн санхүүжилттэй M-JEED төслийн Хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол, Японы их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд 300 гаруй инженерийг хос дипломын хөтөлбөрөөр бэлтгэхэд удирдан зохицуулах үүрэг гүйцэтгэсэн.
Түүний мэргэжлийн гол чиглэл нь стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн удирдлага, олон улсын түншлэл, оролцогч талуудын хамтын ажиллагаа, харилцаа холбоо, хэлэлцээр, жендэрийн тэгш байдал, хүүхдийн эрх, хамгаалал юм.
Тэрээр АНУ-ын Missouri State University-д Боловсролын удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд олон улсын төсөл, хөтөлбөрийн удирдлага, боловсролын бодлого, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хуримтлуулсан туршлагаараа боловсролын тогтолцооны шинэчлэл, тэгш хүртээмж, хүүхэд төвтэй, аюулгүй сургалтын орчныг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

