ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХӨТӨЛБӨР

Хүүхэд хамгааллын хөтөлбөр нь хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлж, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх чадавх бүхий тогтолцоог бэхжүүлэхийг зорьж ажилладаг.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бид;

  • “Хөдөлмөр эрхлэгч хүүхдийн хамгааллыг дэмжих нь”
  • “Гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээ”
  • “Хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх нь”
  • “Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь-1”
  • “Гамшиг онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал”
  • “Нийгэмшүүлэх цирк”,
  • “Хүүхэд ба дуран”
  • “Хот айл” 
  • “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь”-1, 2 төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төслийг “Хүүхэд төв”-ийг байгуулан ажиллалаа.

Хүүхдийг Ивээх Сан нь “Хүүхэд бүх орчинд хамгаалагдах ёстой” гэсэн зарчим баримталдаг. Монгол Улс 2016 онд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталж, хэрэгжүүлж эхэлснээр бүх орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуульчлан хориглосон 49 дэх улс болсон юм. Хүүхдийг Ивээх Сан энэхүү хуулийг батлуулахад голлох үүрэгтэй оролцсон билээ.

Хүүхдийн бие махбодын шийтгэлийн талаарх хандлагыг өөрчлөх зорилготой олон нийт, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны аян зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бие махбодын болон сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохоор хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин, хамтран ажиллаж байна.

Бидний шийдэл