Денан төсөл

Зорилго

Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр эрүүл мэндийн төслийг Архангай аймгийн Тариат суманд 2012 оноос, Эрдэнэмандал суманд 2017 оноос, Говь-Алтай аймгийн Чандмань суманд 2022 оноос хэрэгжүүлж байна. “Денан төсөл”-ийн санхүүжилтээр сумын эрүүл мэндийн төвийн үйлчилгээг сайжруулах, аймгийн жишиг эмнэлэг болгох, зорилтот сумдын нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн эмнэлгийн хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн тоног төхөөрөмжөөр хангах, эмчилгээний материалаар хангах зорилготой юм.

Төслийн зорилтот орон нутаг

Төслийн үйл ажиллагаа:

Энэхүү төслөөр сумын эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, эм тариа, лабораторийн урвалж бодис, шатахуун авахад санхүүгийн дэмжлэг үзүүлж ирлээ. Түүнчлэн сумдын эрүүл мэндийн төвд шинээр кабинет байгуулж, эмч мэргэжилтнүүдийг нь сурган, шаардлагатай эм, хэрэгсэлээр хангаж байна. Мөн нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор хүүхэд залуучууд, олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлуудыг үе шаттай зохион байгуулж байгаа юм.