“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл

Зорилго

Хүүхдийг Ивээх Сан “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг (2021-2024 он) Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж байна. НҮБ-ын Итгэлцлийн Cан охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг эцэслэх, аюулгүй, олон талын суурь үйлчилгээг хөгжүүлж, хүртээмжтэй болгох зорилтынхоо хүрээнд энэхүү төслийг санхүүжүүлж байгаа юм. Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн түвшин доогуур 5 дүүргийн 12-18 насны охидыг КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй хүчирхийлэл, мөлжлөгөөс эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, боловсролын үйлчилгээгээр дамжуулан хамгаалах зорилго тавин ажиллаж байна. Мөн жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, үүнд боловсролын байгууллагуудыг татан оролцуулах, хүүхдийн оролцоог дэмжих, жендэрт суурилсан хүчирхийллийн мэдээлэл цуглуулах ажлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилт тавьж байна.

Төслийн зорилтот газар

Төслийн үйл ажиллагаа

Төслийн баг, төслийн хамтрагч талууд нь нотолгоонд суурилсан арга аргачлалыг оролцогч салбаруудын мэргэжилтнүүдэд түгээж, сурагчдад чиглэсэн урьдчилан сэргийлэх хөтөлбөр, цар тахлын үед болон дараах үед охидыг жендэрт суурилсан хүчирхийллийн эрсдэлээс хамгаалах нөлөөллийн ажлыг уялдаа холбоотой, хүний эрхэд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлнэ.