“Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн 2-р үе шат (2018-2020)

  • Төслийн нэр: “Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн 2-р үе шат (2018-2020)
  • Төслийн санхүүжүүлэгч: Дэлхийн Банк, Швейцарын Хөгжлийн Агентлаг
  • Төсөл хэрэгжүүлэгч: Хүүхдийг Ивээх Сан
  • Төслийн хугацаа: 3 жил (2018-2020)

Товч мэдээлэл:

Хүүхдийг Ивээх Сан нь Дэлхийн Банк, Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилт бүхий “Монгол улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн 2-р үе шатыг Монгол улсын 10 аймагт болон Улаанбаатар хотын 3 дүүрэгт удирдан ажилласан юм. Тус төсөл нь эрүүл мэнд, боловсролын салбарын үүрэг гүйцэтгэгчдэд хяналт тавих, төрөөс хариуцлага нэхэх иргэний нийгмийн байгууллагын чадавхыг сайжруулж,  төрийн байгууллагын шийдвэр гаргах болон гүйцэтгэлийг үнэлэхэд иргэдийн оролцоог хангах зорилготой байв. Бидний ажил орон нутагт нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд төслүүдийг дэмжих замаар зорилтот аймаг, нийслэлийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын техникийн болон зохион байгуулах чадавхыг сайжруулахад  чиглэсэн юм. Төслийн явцад нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт, аргачлалуудад суралцсан оролцогч талууд сайн дураар нэгдэн, өөрийн орон нутаг дахь эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамгийн тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, түүнийгээ шийдвэрлэхээр хамтран ажиллаж, төр иргэнээ сонсон ажиллах үйл явцад эергээр нөлөөлсөн үр дүнгүүд бий болжээ.

Төслийн зорилго:

Ядуурал ихтэй орон нутагт амьдарч байгаа иргэд нийгмийн эгэх хариуцлагын тусламжтайгаар төрийн шийдвэр гаргах үйл явцад үр дүнтэй оролцож, мөн чанартай үйлчилгээ авах боломжоор хангагдана.

Төслийн зорилтот орон нутаг:

Ховд, Увс, Хөвсгөл,Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар, Говь-Алтай, Өвөрхангай болон Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй

Төслийн зорилтот бүлэг:

  • Төр, Засгийн газрын байгууллагууд
  • Орон нутгийн захиргаа, төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд
  • Төрийн бус байгууллагууд,олон нийтийн бүлгүүд
  • Хэвлэл мэдээлэл
  • Судлаач, эрдэмтэд

Төслийн амжилт, үр дүн:

Төслийн хүрээнд Ардчиллын Боловсрол Төв, Монфемнет Үндэсний Сүлжээ, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Худалдан авах үйл ажиллагааны түншлэл, Монголын Нийгмийн Эрүүл мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг, Хүний хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх ТББ-уудын сүлжээ, Транспаренси Интернэйшнл Монгол, Сургалт судалгааны Стратеги Академи, НОМТ, Хөдөлмөрөөрөө баялаг бүтээгчид зэрэг ТББ-уудтай гэрээлэн ажиллаж, арга зүйн дэмжлэгээр хангасан ба хамтран ажилласан ТББ-ууд, орон нутгийн захиргааны байгууллагууд эрүүл мэнд, боловсролын чиглэлд дараах дэд төслүүд хэрэгжүүллээ.

А. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр:

  • “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээнд-Иргэдийн оролцоог сайжруулах нь” төслийг Хөвсгөл аймагт,
  • “Улсын эмнэлэгт худалдан авч буй эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хүртээмжийг олон нийтийн оролцоотойгоор сайжруулах нь” төслийг Увс аймагт,
  • “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах нь” төслийг Ховд аймагт,
  • Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжсэн “Залуу нас гэрэлт ирээдүй” төслийг Өвөрхангай аймагт,
  • “Эрүүл мэндийн даатгалын ашиглалт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж” төслийг Дорнод аймагт,
  • “Өсвөр үеийнхний шүдний өвчлөлийг бууруулахад олон нийтийн оролцоо” төслийг Сүхбаатар аймагт,
  • “Эрүүл зүрх, эрүүл хөдөлгөөн, эрүүл ёс зүй“ төслийг Говьсүмбэр аймагт,
  • “Өрхийн эрүүл мэндийн төвийн 3 талт гэрээлэх ажиллагаанд олон нийтийн оролцоотой хяналтын механизмыг бүрдүүлэх замаар Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийг Хэнтий аймагт тус тус хэрэгжүүлсэн бол

Б. Хүүхдийн сурч боловсрох эрхийг дэмжих чиглэлээр:

  • “ЕБС-ийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоог хангах нь” төслийг Сэлэнгэ аймагт,
  • “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг Говь-алтай аймагт тус тус хэрэгжүүллээ.

Түүнчлэн,

А. “Нийслэлийн эрүүл мэнд-2020” дэд хөтөлбөрийн холбогдох зорилт, үйл ажиллагааны хүрээнд:  

  • Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлын хэрэгжилт
  • Артерийн даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэвшилтэт арга барилд тулгуурлан иргэд, олон нийт, салбар хоорондын оролцоог ханган хэрэгжүүлснээр эрт илрүүлгийг нэмэгдүүлж эрүүл зан үйлийг хэвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тус тус бодлогын үнэлгээ хийлээ.

Б. “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрийн холбогдох зорилт, үйл ажиллагааны хүрээнд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжих  бодлогын хэрэгжилт
  • Сургууль, эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр бодлогын үнэлгээг тус тус хийлээ.

Хамтрагчид