“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд“ төсөл

Зорилго

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр гурван жил буюу 2024-2027 онд байгаль орчны мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, мод тарих, арчлах, ургуулах чиглэлийн анхны төслөө Монгол дахь Хүүхдийг Ивээх сан хэрэгжүүлж эхэллээ. Төслийн үндсэн зорилго нь нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн идэвх оролцоонд тулгуурлан мод тариалах, ургуулах, арчлах, улмаар уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, байгальдаа ээлтэй амьдрахад хүүхэд, залуучуудыг дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг үзүүлэх юм.

Төслийн зорилтот орон нутаг

Төслийн үйл ажиллагаа

  1. Мод тарих: Нийслэлийн Налайх дүүрэгт мод үржүүлгийн газар байгуулж, үржүүлэг хийх замаар ойжуулалт, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад бодит дэмжлэг үзүүлэх
  2. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, боловсрол олгох: Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллеж, их сургуульд суралцагсдын экологийн боловсролыг нэмэгдүүлэх, зохион байгуулалт, идэвх оролцоог сайжруулах
  3. Ур чадварыг хөгжүүлэх: Нийслэлийн Налайх дүүргийн оршин суугч иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, мод тариалах, жимс жимсгэнэ ургуулахад туслалцаа үзүүлэх
“Хүүхдүүдийн бүтээх уур амьсгалын ертөнц (Ахисан шат)” сургалтын материалыг та бүхэнд хүргэж байна.

“Хүүхдүүдийн бүтээх уур амьсгалын ертөнц” нь уур амьсгалын хямрал нь өөрөө хүүхдийн эрхийн хямрал мөн болохыг таниулж, хүүхэд, өсвөр үеийнхний уур амьсгалын хямралд хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зорилготой оролцоонд суурилсан уур амьсгалын хямралын талаарх ойлголт, мэдлэг олгох боловсролын хөтөлбөр юм.

Save the Children Korea-гийн бүтээл “Хүүхдүүдийн бүтээх уур амьсгалын ертөнц” сурах бичиг авлагыг Монгол Улсад 2024-2026 онд ажиллаж буй KOICA байгууллагын сайн дурын ажилтнуудын санаачилгаар, Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн дэмжлэгтэйгээр монгол хэлнээ хөрвүүлэн олны хүртээл болгож байна. Үүний зэрэгцээ зарим жишээг Монгол орны онцлогт тохируулан өөрчилсөн болно.