Төв аймагт салбарын туслах ажилтан авна

ТҮР АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА  

Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, ашгийн бус, шашны бус, улс төрөөс ангид, олон улсын байгууллага юм. Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь “Зудад өртсөн малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлэх” төслийнхөө хүрээнд Төв аймагт ажиллах салбарын туслах ажилтны түр ажлын байр зарлаж байна.

Энэхүү төслийн гол зорилго нь орон нутагт зудад өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх юм. Төслийн туслах ажилтан нь Төв аймагт байрлан 2 сарын хугацаатай ажиллана.

Орон нутаг дахь туслах ажилтан нь Хүүхдийг Ивээх Сангийн бодлого үйл ажиллагааны үндсэн зарчмын дагуу төслийн үйл ажиллагааг төлөвлөх, зохицуулах, төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тусламжийн тараалтад дэмжлэг үзүүлэх, төслийн тайланг цаг хугацаанд гаргах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Түүнчлэн ажилтан нь төсөл хэрэгжүүлж буй орон нутгийн зөвлөлийн гишүүд хамтрагч талуудыг (Аймгийн Засаг Даргын тамгын газар болон холбогдох байгууллагууд, Сумын Засаг Дарга болон сумын холбогдох байгууллагууд болон бусад шаардлагатай ажилтнууд) мэдээллээр хангах, хамтран ажиллах, төслийн хэрэгжилтийн бүх төрлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Ажилтанд тавигдах шаардлага:

  • Нийгмийн ажил болон бусад холбогдох чиглэлээр бакалавраас доошгүй боловсрол эзэмшсэн байх
  • Төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Судалгаа хийх, тайлан, төлөвлөгөө бичих боловсруулах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Харилцааны болон бичгийн өндөр соёл ур чадвартай
  • Компьютерын хэрэглээний программ ашигладаг байх
  • Цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай,
  • Сумдад томилолтоор ажиллах боломжтой байх
  • Хүмүүнлэгийн нийгмийн чиглэлийн төсөл болон ОУ-ын ТББ-т ажиллаж байсан туршлагатай бол давуу талд тооцно.
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

Та энэхүү ажлын байрыг сонирхвол өөрийн ажлын туршлага, боловсролыг харуулсан Намтар (Resume) болон энэхүү ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж буйгаа тайлбарласан Захидал (Cover Letter)-ыг ирүүлнэ. Эдгээр материалыг Монгол, Англи хэлний аль нэг дээр бэлтгэн доорх цахим хаягаар 2023 оны 2 дугаар сарын 9-ны 17.00 цагаас өмнө илгээнэ үү. ХИС-д өгсөн материалыг буцааж олгохгүй болно. Та өөрийн сонирхож буй ажлын байраа тодорхой бичнэ үү.

И-мэйл хаяг: mongolia.jobs@savethechildren.org

Жич: Зөвхөн шалгаруулалтад тэнцсэн хүнийг ярилцлагад дуудна.