Б.Булган

САНХҮҮГИЙН МЕНЕЖЕР

Б.Булган Хүүхдийг Ивээх Санд 2008 оны 2 дугаар сараас Нягтлан бодогч, тус оны 10 дугаар сараас Санхүүгийн ажилтан, 2012 оноос хойш Санхүүгийн менежерээр ажиллаж байна.

Түүний хувьд байгууллагын санхүүгийн бодлого, үйл ажиллагаа хууль дүрэм журамд нийцсэн, үр ашигтай байхыг хариуцаж, хяналт тавих, санхүүгийн болон эрсдэлийн мэдээллээр байгууллагын удирдлагыг хангах, удирдлага, хамтрагч талуудад мэргэжлийн зөвлөгөө өгөх, байгууллагын ерөнхий төсөв, төслийн төсөв боловсруулах, гүйцэтгэлийг хянах, тайлагнах зэрэг үүрэгтэй ажилладаг.

Б.Булган НҮБ-ын Сайн дурынхны байгууллага, VSO байгууллагын хамтран хэрэгжүүлсэн Үндэсний сайн дурын хөдөлгөөнийг идэвхжүүлэх төслийн зохицуулагчаар ажиллаж байснаас гадна, орчуулагчаар ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр МУИС-д Олон улсын харилцааны ажилтан, СЭЗДС-д Нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгссөн, МУИС-д Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Хоол хийх, ном унших, аялах сонирхолтой.