Хүүхдийг Ивээх Сан 2021 оноос “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийг Япон Улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилтот бүлэг нь Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангай, Ховд аймгийн сонгогдсон ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангид суралцаж буй хүүхдүүд болон сургуулийн багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагч нар бөгөөд Улаанбаатар хотын гурван дүүрэг, Өвөрхангай болон Ховд аймгийн зорилтот сургуулиудын бага, дунд ангийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахад дэмжлэг үзүүлэх юм.