“Үерт өртсөн орон нутгийн гэр бүл, хүүхдэд боловсрол, нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төсөл (2018-2019) 2018 оны 6 болон 7 дугаар сард орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас зарим аймаг болон нийслэлийн дүүрэгт үер бууж нийт 8 иргэн нас барж, 72 иргэн бэртэж гэмтэн, цахилгаан шугам сүлжээ болон автозамд эвдрэл гэмтэл гарсан зэрэг ихээхэн хэмжээний хохирол учирсан. Хүүхдийг Ивээх Сан 8 дугаар сард түргэвчилсэн үнэлгээ хийж, улмаар 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл үерт өртсөн хүн ам, хүүхдэд сэтгэлзүйн болон боловсролын дэмжлэг үзүүлэх төслийг Япон Платформ байгууллагын санхүүжилтээр Баян-Өлгий, Ховд аймгийн 4 суманд хэрэгжүүлэв. Уг төслийн хүрээнд:Хоёр аймгийн 15 сургуулийн нийт 50 багш, нийгмийн ажилтан, Онцгой байдлын газрын мэргэжилтнүүдийг “Хүүхдэд зориулсан сэтгэлзүйн анхны тусламжийн сургалт”-ын сургагч багшаар, 81 хүүхдийг “үе тэнгийн сургагч”-аар бэлтгэв. Нийт 855 хүүхдэд сэтгэлзүйн анхны тусламжийн талаарх мэдээлэл, сургалтыг зохион байгуулав.Үерт өртсөн зорилтот бүлгийн 515 өрхийн 970 хүүхдийн боловсролын хэрэгцээнд нь зориулан 201 сая орчим төгрөгийн мөнгөн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэв. Төслийн видео