Малжуулах хөтөлбөр өгөөжөө өгсөөр байна
Хүүхдийг Ивээх Сангаас 2016 онд Сүхбаатар аймагт хэрэгжүүлсэн малжуулах хөтөлбөрт хамрагдсан малчин өрхүүд өнгөрсөн дөрвөн жилд өөрсдийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөр малаа өсгөн үржүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлжээ.
2015-2016 оны өвөл болсон зуднаар Сүхбаатар аймагт 136,000 толгой мал хорогджээ. ©Хүүхдийг Ивээх Сан, 2016 он
2015-2016 оны өвөл Монгол орны газар нутгийн 70 гаруй хувийг хамарч, 18 тэрбум төгрөгийн хохирол учруулсан зуд болж, Сүхбаатар аймагт л гэхэд 136 мянган мал хорогджээ. Зуданд малаа алдсан малчдын амьжиргааг дэмжихээр Хүүхдийг Ивээх Сан, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилтээр зудад өртсөн сумдын малчин өрхийг дэмжих төслийг 2016 онд хэрэгжүүлсэн юм. Төсөл малын сувиллын багц тараах, хорогдсон малын сэг зэмийг устгах, малжуулах хөтөлбөр зохион байгуулах гэсэн гурван хэсгээс бүрдэж байв.
Зудад хүнд нэрвэгдэж хот нь харласан боловч мал маллаж амьдрах чин эрмэлзэлтэй малчин айлуудад таван хошуу мал олгосон. ©Хүүхдийг Ивээх Сан, 2016 он
Малчид зах зээлээс өөрсдийн хэрэгцээнд сонгож авсан малаа будгаар тэмдэглэж байгаа нь. Малжуулах хөтөлбөрт хамрагдсан Сүхбаатар аймгийн 70 өрх өнөөдөр 12 мянга орчим толгой малтай болжээ. ©Хүүхдийг Ивээх Сан, 2016 он
Малжуулах хөтөлбөрийн үр шим хүртэгч Сүхбаатар аймгийн Наран сумын малчин Г.Эрдэнэбаатар. ©Хүүхдийг Ивээх Сан, 2020 он
Малжуулах хөтөлбөрийн үр шим хүртэгч Сүхбаатар аймгийн малчин Д.Ганзориг. ©Хүүхдийг Ивээх Сан, 2020 он
“Малжуулах хөтөлбөр их хэрэгтэй байсан. Манайх өнгөрсөн хугацаанд төллөх малаа нэмэгдүүлж, малаа үржүүлсэн” хэмээн ярилаа.
Малчин Д.Ганзориг
Малжуулах хөтөлбөрийн үр шим хүртэгч Сүхбаатар аймгийн малчин Д.Ганзориг. ©Хүүхдийг Ивээх Сан, 2020 он
Малжуулах хөтөлбөрийн үр шим хүртэгч Сүхбаатар аймгийн Наран сумын малчин Д.Ганзориг өвөлжөөндөө гурван охины хамт. ©Хүүхдийг Ивээх Сан, 2020 он
Хүүхдийг Ивээх Сангаас зудад өртсөн сумдын малчин өрхийг дэмжин хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд 27 орчим мянган малын сэг зэм устгаж, 776 өрхөд малын сувиллын багц өгч байжээ. Энэхүү ажил нь богино төдийгүй урт хугацаанд үр дүнгээ өгч байгааг эргэн харахад Хүүхдийг Ивээх Сан баяртай байна.