Ховд, Өвөрхангай аймагт ажиллах төслийн ажилтны ажлын байрыг зарлаж байна
Хүүхдийг Ивээх Сан /ХИС/ нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, ашгийн бус, шашны бус, улс төрөөс ангид, олон улсын бие даасан байгууллага юм.
Хүүхдийг Ивээх Сан нь Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд аймгуудад “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийг Японы Нийгмийн Хөгжлийн сангийн санхүүжилтээр 2019-2024 онд хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг Өвөрхангай, Ховд аймагт хэрэгжүүлэн ажиллах салбарын ажилтны ажлын байрыг тус тус зарлаж байна.
Төслийн талаархи мэдээлэл:
Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох замаар сурлагын амжилтыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхэд оршино.
– Орон нутгийн оролцоотой, шинэлэг хэлбэрийн хувь хүний ур чадвар болон энтрепренершип сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх
– Хөтөлбөрөөс сурсан мэдлэгээ бодитоор туршихад нь дэмжлэг үзүүлэн, өсвөр үеийнхний боловсруулсан бичил төслийг санхүүжүүлэх
– Төслийн үр дүнтэй хэрэгжилт, тогтвортой байдлыг хангах орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, төслийн сайн туршлага, гарсан үр дүнг түгээн дэлгэрүүлэх
Тавигдах шаардлага:
– Боловсрол, Бизнес, Нийгмийн ухаан болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
– Холбогдох чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх, төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно;
– Аман болон бичгийн Монгол хэлний өндөр ур чадвартай,
– Шаардлагатай компьютерийн программуудыг эзэмшсэн байх. (Windows Word, Excel, Power Point);
– Багаар ажиллах, чиглүүлэх, сургалт хурал зохион байгуулах ур чадвартай байх.
– Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол давуу тал болно.
Энэхүү ажлын байруудын тухай дэлгэрэнгүй шаардлагыг энэ холбоосоор авна уу.
Манай байгууллагын тухай болон хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг www.savethechildren.mn вэбсайтаас авахыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс өөрийн ажлын туршлага, боловсролыг харуулсан Намтар (Resume) болон энэхүү ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж буйгаа тайлбарласан Захидал (Cover Letter)-ыг ирүүлнэ. Эдгээр материалыг Монгол, Англи хэлний аль нэг дээр бэлтгэн доорх цахим хаягаар, өөрийн сонирхож буй ажлын байрны нэрийг бичин илгээнэ үү.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 8 дугаар сарын 21-ний 17.00 цаг
Зөвхөн шалгаруулалтад тэнцсэн хүнийг ярилцлагад дуудна.
И-мэйл: mongolia.jobs@savethechildren.org
Тодруулга авах утас: 329365 – 117