Ажилд урьж байна

Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын томоохон байгууллагуудын нэг ба хүүхдэд чиглэсэн дэлхийн нийтийн хандлагад шинэ дэвшил гаргаж, хүүхдийн амьдралд эрчимтэй, тогтвортой өөрчлөлт гаргахын төлөө үйл ажиллагаа явуулдаг. ХИС нь 1994 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр голчлон ажиллаж байна.

ХИС нь Улаанбаатар хот дахь төв оффист Үйлчлэгчийн (жирэмсний амралттай хүний оронд) ажлын байрыг зарлаж байна.

Үйлчлэгч нь захиргааны багт багтах бөгөөд байгууллагын үйл ажиллагааг жигд явуулахад дэмжлэг үзүүлэн ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, ариун цэвэр эрүүл ахуйг хангах, оффисыг цэвэр байлгах үүрэгтэй. Мөн захиргааны багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

Үндсэн үүрэг: 

  • Захиргааны менежерийн шууд удирдлага дор оффисын цэвэрлэгээ үйлчилгээг хийх,
  • Өдөр бүр оффист чийгтэй цэвэрлэгээ хийж байх
  • Оффисын цэцгүүдийг арчилж тордох.
  • Сард нэг удаа бүх өрөөнд тогтмол их цэвэрлэгээ хийх
  • Худалдан авалтын ажилтан болон захиргааны туслах ажилтны ажил үүрэгт тусалж байх
  • Байгууллагын хонгилыг эмх цэгцтэй цэвэр байлгах, хонгилд байрлах эд хогшлыг хариуцах.
  • Захиргааны багийн үйл ажиллагаанд туслах
  • Шаардлагатай тохиолдолд ЗХН Менежерийн өгсөн нэмэлт үүргүүдийг хийж гүйцэтгэх
  • Агуулахын өрөөг хариуцаж, агуулахад байгаа тоног төхөөрөмж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах

Ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолтыг ЭНДЭЭС авна уу.

Тавигдах шаардлага:

  • Дунд болон дундаас дээш боловсролын гэрчилгээтэй байх
  • Оффисын тоног төхөөрөмжүүдийг ажиллуулж чаддаг байх.
  • Харилцааны соёлтой.
  • Бүтээлч, өөрийгөө хөгжүүлэх, сурах эрмэлзэлтэй.
  • Компьютерын зохих мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Хурдан шаламгай
  • Олон улсын байгууллага болон төрийн үйлчилгээнд ажиллаж байсан бол давуу тал болно.

Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс өөрийн ажлын туршлага, боловсролыг харуулсан Намтар (Resume) болон энэхүү ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж буйгаа тайлбарласан Захидал (Cover Letter)-ыг доорх цахим хаягаар илгээнэ үү.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 9-ний 17.00 цаг.

Зөвхөн шалгаруулалтад тэнцсэн хүнийг ярилцлагад дуудна.

И-мэйл: mongolia.jobs@savethechildren.org

Тодруулга авах утас: 329365 – 117