Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Хүүхдийг Ивээх Сан хүүхэд хамгааллын хөтөлбөрийнхөө хүрээнд “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” болон “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслүүдийг хэрэгжүүлж байна.

Хүүхэд хамгааллын энэхүү хоёр төслийн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр боллоо. Энэ удаагийн хуралд хамтарсан удирдах зөвлөлийн гишүүд болон төслийн ажилтнууд оролцож, 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон 2024 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Түүнчлэн 2023 онд “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд хийгдсэн “Насанд хүрэгчдийн хүүхэд хамгааллын мэдлэг, хандлага, дадал” судалгаа болон “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн суурь судалгааг хийсэн судалгааны багийн төлөөлөл тайланг танилцуулсан юм.

Удирдах зөвлөлийн гишүүд төслүүдийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу чанартай, хүртээмжтэй хийгдэж байгааг үнэлээд, цаашид хэрэгжих ажлуудад төрийн зүгээс дэмжиж, хамтран ажиллахаа амлалаа.