“Хамтдаа-2” нөлөөллийн аян (2023) Хүүхдийг Ивээх Сан Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2″ төслийн хүрээнд тэгш хамруулах боловсролын талаар эцэг эх, олон нийт, сургуулийн ажилтнуудын мэдлэг, ойлголтыг сайжруулах, тэгш хамруулах соёлыг сурталчлах зорилго бүхий сошиал нөлөөллийн аяныг 2023 оны хоёрдугаар сард зохион байгууллаа. Аяны хүрээнд 7 төрлийн 25 контент хийгдсэний дунд 2D, QR постер, Reel видео зэрэг дэвшилтэт арга технологид суурилсан дижитал бүтээлүүд хөгжүүлж түгээсэн нь энэ жилийн аяны онцлог байв. “Хамтдаа” нөлөөллийн аян цахим орчинд давтагдсан тоогоор 2,8 сая хүнд хүрсэн ба аяны үр дүнгийн талаар хийсэн судалгаанд оролцогчдын 85% нь “Хамтдаа” нөлөөллийн аяны контентыг үзсэн, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлсэн гэж хариулжээ.“Хамтдаа 2” нөлөөллийн аяны видео бүтээлүүдийг энэхүү холбоосоор үзнэ үү.