Төслийн ажилтан шалгаруулж авна

Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч ашгийн бус, шашны бус, улс төрөөс ангид, олон улсын бие даасан байгууллага юм. ХИС нь 1994 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаа явуулж, боловсрол, хүүхэд хамгаалал, хүүхдийн ядуурлыг бууруулах, хүүхдийн эрхийн засаглал болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна. Манай байгууллагын үйл ажиллагаа болон хэрэгжүүлдэг төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг дараах цахим хуудаснаас авна уу: www.savethechildren.mn

ХИС нь нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг Япон улсын Гадаад Яамны санхүүжилтээр 2024 оны 4 дүгээр сараас эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийг Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэн ажиллах салбарын ажилтны  ажлын байрыг зарлаж байна.

Төслийн талаарх мэдээлэл:

Энэхүү төслийг зорилтот аймаг, дүүргийн цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдэд  3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Тус төслийн хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, шаардлагатай дэмжлэг, цогц үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдээр дамжуулан үзүүлэх, эцэг эх олон нийтийн ойлголт, хандлагад нөлөөлөх, холбогдох төрийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Салбарын  ажилтны гүйцэтгэх үүрэг

Байгууллагын бодлого, журам, төсөл санхүүжүүлэгчийн удирдамж баримт бичигт нийцүүлэн төслийн дараах үйл ажиллагааг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх. Үүнд:

  • Өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэг, салбар комиссын үйл ажиллагааг чадавхжуулах ажлыг орон нутгийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын газар, орон нутгийн бусад мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж, тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Төслийн үйл ажиллагааны үр дүнг баримтжуулах, төслөөс зохион байгуулсан сургалт, уулзалтын төсөв, тайланг бэлтгэх;
  • Өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгийн барилгын тусгай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан дэд бүтцийн барилга засварын ажлыг  гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах, гүйцэтгэлд хяналт тавихад дэмжлэг үзүүлэх;
  • Орон нутгийн байгууллагуудтай хамтран эцэг эх, олон нийтийн гишүүдэд зориулсан сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулах;
  • Төслийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах;
  • Салбар комисс, өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэг, орон нутгийн ЗДТГ, бусад байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;
  • Байгууллага болон төслийн удирдлагаас өгсөн бусад үүрэг, даалгавар.

Тавигдах шаардлага:

  • Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр эсвэл эдгээртэй ижил төстэй нийгмийн салбарын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх. Магистр цолтой бол давуу тал болно.
  • Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан байх
  • Орон нутгийн захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажилласан туршлагатай байх
  • Байгууллагын эрхэм зорилго, алсын харааг ойлгон дэмжиж хүүхдийн төлөө  ажиллах хүсэл эрмэлзэлтэй
  • Бага насны хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, тэгш хамруулан сургах зэрэг сэдвүүдийн талаар сайн ойлголттой байх
  • Өөрийгөө байнга хөгжүүлэх, түргэн суралцах чадвартай
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
  • Компьютерын Excel,Word, Outlook болон Microsoft Оffice -ийн бусад программуудыг сайн эзэмшсэн
  • Багаар ажиллах чадвартай
  • Хөдөө, орон нутагт болон нийслэл хотод томилолтоор ажиллах боломжтой

Бүрдүүлэх материал

Хэрэв та ХИС-аас зарлаж буй энэхүү ажлын байрыг сонирхож буй бол өөрийн ажлын туршлага, боловсролыг харуулсан Намтар (Resume) болон энэ ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж буйгаа тайлбарласан Захидал (Cover Letter)-ыг дараахь имэйл хаягаар ирүүлнэ үү. Имэйлийн subject line дээр “MoFA Төслийн Ажилтан” гэж бичнэ.

Дээрх материалыг Монгол, Англи хэлний аль нэг дээр бэлтгэн PDF хэлбэрээр ирүүлэх бөгөөд хүлээн авах сүүлийн хугацаа: 2024 оны 3 дугаар сарын 29-ний 17.00 цаг

И-мэйл: mongolia.secretary@savethechildren.org

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүнийг ярилцлагад урих болно.