Хүүхдийг Ивээх Сан цахим хуудсаа шинэчиллээ

Хүүхдийг Ивээх Сан Монгол Улсад 1994 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн билээ. Өнөөдөр хүүхэд хамгаалал, боловсрол, хүүхдийн эрхийн засаглал, хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн ядуурлыг бууруулах болон хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид өнгөрсөн хугацаанд өөрсдийн мэдээлэл хүргэх сувгуудаа тасралтгүй нэмэгдүүлэн өргөжүүлж, сайжруулж ирлээ. Энэ удаа өөрийн цахим хуудсаа шинэчилэн хүргэж байна. Хүмүүс өнөөдөр цаг зав багатай, эрчимтэй хэмнэлтэй амьдралд шилжсэн тул мэдээлэл авах, хайх боломжийг илүү хялбар болгож, технологийн шинэ шийдэл нэвтрүүллээ. Түүнчлэн мэдээ, мэдээллээ бүх төрлийн гар утас, таблет ашиглан унших, фэйсбүүк, инстаграмм, X рүү шууд хуваалцах боломж бүрдүүлсэн юм. Цахим хуудсын агуулга удирдах систем болон нүүр хуудсыг өөрчилж, сүүлийн үеийн веб технологитой нийцүүлэн хөгжүүллээ. Ингэснээр цахим хуудасны хэрэглээ хялбар болж хүртээмж нэмэгдэж байна.

Та бүхэн www.savethechildren.mn цахим хуудсаас хүүхэд хамгаалал, боловсрол, хүүхдийн эрхийн засаглал, эрүүл мэнд, хүүхдийн ядуурлыг бууруулах болон хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л төрлийн мэдээ мэдээлэл, амжилтын түүх, ном, гарын авлага уншиж, мөн татаж авах боломжтой. Түүнчлэн хамтрах цэсээс ажлын байр, худалдан авалттай холбоотой заруудын мэдээлэл уншаарай.

Хүүхдийг Ивээх Сангийн үйл явдлын мэдээ мэдээллийг дараах цахим хаягуудаар байнга авах боломжтой.

https://www.facebook.com/www.savethechildren.mn

https://www.instagram.com/savethechildren.mongolia

https://twitter.com/SaveChildrenMN

https://www.linkedin.com/company/save-the-children-in-mongolia/

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: khulan.munkh-erdene@savethechildren.org

976-11-329365