Ажилд урьж байна
Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын томоохон байгууллагуудын нэг ба хүүхдэд чиглэсэн дэлхийн нийтийн хандлагад шинэ дэвшил гаргаж, хүүхдийн амьдралд эрчимтэй, тогтвортой өөрчлөлт гаргахын төлөө үйл ажиллагаа явуулдаг. ХИС нь 1994 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр голчлон ажиллаж байна.
ХИС нь өөрийн байгууллага дээр ERP систем хөгжүүлэх, нэвтрүүлэх ажилд програм хангамж хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх хувь хүнийг сонгон шалгаруулж авна. Зөвлөх нь ХИС-гийн шаардлагын дагуу ERP систем хөгжүүлэх, нэвтрүүлэх, ажилтнуудад ERP системийн ойлголт, хэрэглээг таниулах, сургалт явуулах үүрэгтэй. Зөвлөх нь хагас цаг (part time)-аар эсвэл цахим (online)-аар ажиллах боломжтой.
Үндсэн үүрэг:
- ХИС-гийн шаардлагын дагуу системийн шинжилгээ хийж, шийдэл танилцуулах;
- Олон улсын стандартад нийцсэн, ашиглахад хялбар, найдвартай ажиллагаа бүхий ERP систем хөгжүүлэх;
- Шаардлагын шинжилгээний дагуу ERP систем суурилуулах, тохируулах;
- ХИС-гийн бодлого журам, үйл ажиллагааны стандартын дагуу ERP систем дээр ажлын урсгал тохируулах;
- ERP систем дээр зөвшөөрөл хүсэх, тайлагнах үйл ажиллагааг загвар, стандартын дагуу хөгжүүлэх, тохируулах;
- ERP системийн модуль бүрийг мэргэжлийн програм хангамж, аргачлал ашиглан тестлэх, илэрсэн алдааг засах;
- Системийн хэрэглэгчийн сургалтыг модуль тус бүрээр зохион байгуулах;
- Хэрэглэгчийн санал хүсэлтэд үндэслэн нэмэлт сургалт, дадлага зохион байгуулах;
- ERP систем хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийн явцын болон эцсийн тайлан Англи хэл дээр боловсруулах.
ERP систем хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлын удирдамжийг ЭНДЭЭС авна уу.
Тавигдах шаардлага:
- Программ хангамж, компьютерийн ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
- Мэдээллийн технологийн салбарт 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай байх,
- Судалгаа шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх,
- Мэргэжлийнхээ чиглэлийн агуулгыг Англи хэл дээр ойлгох чадвартай байх,
- Багаар хамтран ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх,
- Ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх,
- Python, Postgre SQL, Javascript, Jquery, JSON, XML зэрэг програмчлалын хэлний мэдлэгтэй байх,
- Ubuntu 22.04 server OS, SSL, SMTP, Cloud Service, API-ын мэдлэгтэй байх,
- “Odoo” ERP систем дээр хөгжүүлэлт хийж байсан бол давуу тал болно.
Сонирхсон хувь хүмүүс дараах баримт бичгийг Англи, эсвэл Монгол хэл дээр бүрдүүлэн 2024 оны 5-р сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө mongolia.jobs@savethechildren.org цахим шуудангаар .pdf өргөтгөлтэй файл хэлбэрээр ирүүлнэ үү.
- Дээрх ажлын шаардлагуудыг хэрхэн хангаж буйгаа тайлбарласан захидал буюу Cover Letter
- Өөрийн ажил, мэргэжлийн түүхийг харуулсан намтар буюу Resume
- Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт (мэдээлэл, жишээ болохуйц системийн линкүүд).
Шалгаруулалтад тэнцсэн хүнийг дараагийн шатны ярилцлагад дуудна.
Тодруулга авах утас: 329365