Хүүхдийг Ивээх Сангийнхан нөхөрсөг тэмцээнд амжилттай оролцлоо

Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнуудын баг, тамирчид 2024 оны 4 дүгээр сарын 13-14-нд IRIM судалгааны хүрээлэн, “Лантуун дохио” ТББ-ын хамтран зохион байгуулсан нийгмийн салбарынхныг нэгтгэх, хөдөө орон нутаг дахь хүүхэд хөгжлийн үйл хэрэгт хувь нэмэр оруулах зорилготой 3 төрөлт тэмцээнд амжилттай оролцлоо.

                                   

Тус тэмцээнд зохион байгуулагчдаас гадна Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Монголын Улаан загалмай нийгэмлэг, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхим, SICA зэрэг байгууллагын баг, тамирчид өрсөлдөж, сагсан бөмбөг (эрэгтэй), сагсан бөмбөг (эмэгтэй), гар бөмбөг (холимог) төрлөөр авхаалж самбаа, эрч хүчээ сорив. Хүүхдийг Ивээх Сангийн баг тамирчид бүх төрөлд амжилттай оролцож, сагсан бөмбөг (эмэгтэй) төрөлд хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд оролцсон нийт ажилтнуудад спортын амжилт хүсье. Түүнчлэн, тамирчдаа хөгжөөн дэмжсэн ажилтнуудадаа талархал дэвшүүлж байна.