Японы Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд хэвлэлийн ажил гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулахаар зарлаж байна.
Сонгон шалгаруулалтын нэр: Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” сургалтын хөтөлбөрийг Мэргэжлийн Боловсролын Сургуулийн “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загвар”-т шилжүүлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, гарын авлагуудыг хэвлэх хэвлэлийн компани сонгон шалгаруулах.
Сонгон шалгаруулалтын дугаар: SCJT-02/24
Тендерийн төсөвт өртөг: заахгүй
Гадаадын этгээд тендер ирүүлэх: эрхгүй
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй Дүүрэг, 1-р хороо, Аризона төв, 4-р давхар.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2024 оны 4 дүгээр сарын 29 өдөр 17:00 цаг хүртэл.
ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна. Дугтуйг битүүмжлэн, сонгон шалгаруулалтын дугаарыг бичсэн байна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй!
Дараах и-мэйл хаяг болон утсаар тодруулга авч болно.
Имэйл: mongolia.procurement@savethechildren.org
Утас: 329365, 329371 (131)
Нийтэлсэн:
2024-04-19