Программ хөгжүүлэгч ажилд авна

Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын томоохон байгууллагуудын нэг ба хүүхдэд чиглэсэн дэлхийн нийтийн хандлагад шинэ дэвшил гаргаж, хүүхдийн амьдралд эрчимтэй, тогтвортой өөрчлөлт гаргахын төлөө үйл ажиллагаа явуулдаг. ХИС нь 1994 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр голчлон ажиллаж байна.

ХИС нь өөрийн байгууллага дээр программ хангамж хөгжүүлэх ажилд програм хөгжүүлэгч сонгон шалгаруулж авна. Программ хөгжүүлэгч нь хагас цаг (part time)-аар эсвэл цахим (online)-аар ажиллах боломжтой.

Үндсэн үүрэг:

  • ХИС-гийн шаардлагын дагуу системийн шинжилгээ хийж, шийдэл танилцуулах;
  • Олон улсын стандартад нийцсэн, ашиглахад хялбар, найдвартай ажиллагаа бүхий программ хангамж хөгжүүлэх;
  • Шаардлагын шинжилгээний дагуу программ хангамж суурилуулах, тохируулах;
  • Программ хангамжийг мэргэжлийн програм хангамж, аргачлал ашиглан тестлэх, илэрсэн алдааг засах;
  • Программ хангамжийн хэрэглэгчийн сургалтыг зохион байгуулах;
  • Хэрэглэгчийн санал хүсэлтэд үндэслэн нэмэлт сургалт, дадлага зохион байгуулах;
  • Программ хангамж хөгжүүлэлтийн явцын болон эцсийн тайлан боловсруулах.

Тавигдах шаардлага:

  • Программ хангамж, компьютерийн ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Python, Postgre SQL, Javascript, Jquery, JSON, XML зэрэг програмчлалын хэлний мэдлэгтэй байх;
  • Linux, SSL, SMTP, Cloud Service, API-ын мэдлэгтэй байх;
  • Программ хангамж хөгжүүлэх чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Судалгаа шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх;
  • Мэргэжлийнхээ чиглэлийн агуулгыг Англи хэл дээр ойлгох чадвартай байх;
  • Багаар хамтран ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх;
  • Ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх.

Сонирхсон хувь хүмүүс дараах баримт бичгийг Англи эсвэл Монгол хэл дээр бүрдүүлэн  2024 оны 5-р сарын 17-ны өдрийн 17:00 цагаас өмнө mongolia.jobs@savethechildren.org цахим шуудангаар .pdf өргөтгөлтэй файл хэлбэрээр ирүүлнэ үү.

  1. Дээрх ажлын шаардлагуудыг хэрхэн хангаж буйгаа тайлбарласан захидал буюу Cover Letter
  2. Өөрийн ажил, мэргэжлийн түүхийг харуулсан намтар буюу Resume
  3. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт (мэдээлэл, жишээ болохуйц системийн линкүүд).

Шалгаруулалтад тэнцсэн хүнийг дараагийн шатны ярилцлагад дуудна.

Тодруулга авах утас: 329365