Японы Хүүхдийг Ивээх Сан нь (ХИС) хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм.
Төслийн хураангуй
[Төслийн нэр] Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь
[Төслийн хугацаа] 2024 оны 3-р сарын 30 – 2025 оны 3-р сарын 29
[Төслийн санхүүжүүлэгч] Япон улсын Гадаад хэргийн яам
[Хамтрагч талууд] ЭМЯ, ХНХЯ, БШУЯ
[Төслийн зорилтот газар] Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймаг
Зөвлөх баг болон багийн гишүүнд тавигдах ерөнхий шаардлага:
- Баг нь 3-аас дээш гишүүнтэй байх
- Сургуулийн өмнөх болон бага боловсролын салбарт 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Багийн гишүүд нь сургалтын хөтөлбөр, гарын авлага, сурах бичиг болон сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулж байсан туршлагатай байх
- Тэгш хамруулан сургах чиглэлээр гарын авлага боловсруулж байсан туршлагатай байх
- Компьютерын оффис программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Төслийн хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зорилтот сургууль, хөдөө орон нутагт очиж зөвлөгөө өгөх, хяналт-үнэлгээний багийн бүрэлдэхүүнд орж ажиллах боломжтой байх
- Багийн гишүүд нь ХИС-ийн өмнөх Тэгш хамран сургах боловсролын төслийн сургалтын материал/модуль боловсруулж байсан мөн боловсролын мастер зэрэгтэй бол давуу тал болно
ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Шалгаруулалтад оролцох хүсэлтийг илэрхийлсэн албан захидал
- Багийн танилцуулга (багийн гишүүдийн мэдээлэл, анкет, гол хариуцах хүний мэдээлэл)
- Ижил төстэй ажлыг хийж, боловсруулж байсан туршлага (мэдээлэл, жишээ болохуйц бүтээлийн жагсаалтууд)
- Ажлыг гүйцэтгэх үнийн санал
ХҮЛЭЭН АВАХ:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төв 4 давхарт ресейпшнд ирүүлэх болон mongolia.procurement@savethechildren.org и-мэйл хаягаар 2024 оны 6 сарын 14 өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Ажлын удирдамжийг эндээс харна уу.
Нийтэлсэн:
2024-06-04