“Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төсөл

Зорилго

Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 3 дугаар сарын 30-наас эхлэн, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг цогц хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн байгууллагуудад (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэг) түшиглэн бий болгоно. Амжилттай хэрэгжсэн загвар үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн төрийн бодлогод тусгаж, шаардлагатай эрх зүйн дэмжлэг үзүүлэх юм.

Төслийн зорилтот орон нутаг

Төслийн үйл ажиллагаа:

  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тогтолцоог сайжруулах, чадавхыг бэхжүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын чадавхыг бэхжүүлэх
  • Цэцэрлэгийн чадавх, тогтолцоог бэхжүүлэх, тусгай хэрэгцээтэй хүүхдийг бага сургуульд дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх
  • Эцэг эхчүүд болон орон нутгийн иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх
  • Бодлогын нөлөөлөл үзүүлэх