Зөвлөх үйлчилгээний нэр: “Promoting sustainable holistic and inclusive developmental support in early childhood in Mongolia” төслийн суурь судалгаа
Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр нь Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад хэрэгжүүлэх гэж байна.
Тус төслийн хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, оролцооны чиглэлээр хэрэгжиж байгаа бодлого, үйл ажиллагаа; өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдийн хүүхдэд үзүүлж буй хөгжлийн цогц үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал; хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс зэрэг оролцогч талуудын оролцоог цогцоор үнэлж, суурь мэдээлэл цуглуулах, судалгааны үр дүнд үндэслэн санал зөвлөмж боловсруулах мэргэжлийн зөвлөх багийг сонгон шалгаруулна.
Зөвлөх үйлчилгээ нь 2025 оны 4 дүгээр сараас эхлэн гурван сарын хугацаанд үргэлжилнэ.
Техникийн болон үнийн саналыг англи хэл дээр 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16.00 цагаас өмнө mongolia.procurement@savethechildren.org хаягаар хүлээн авна.
Ажлын дэлгэрэнгүй даалгаврыг энэхүү холбоосоор авна уу.
Байршил:
UlaanbaatarНийтэлсэн:
2024-10-29