Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр нь Солонгосын Хүүхдийг Ивээх Сангийн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийг нийслэлийн Налайх дүүрэгт хэрэгжүүлж гэж байна.
Тус төслийн хүрээнд
- Сургагч багшийн сургалтын гарын авлагыг шинэчлэн боловсруулах, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчинд ээлтэй амьдрах, олон нийтийн оролцоо болон тогтвортой амьжиргаанд чиглэсэн үйл ажиллагааны сэдвүүдийг хамарсан, сургагч багш нарт зориулсан тусгайлсан сургалтын хөтөлбөр, модулийг боловсруулах,
- Боловсруулсан хөтөлбөр, модулийг ашиглан Налайх дүүрэгт багадаа 40 сургагч багшийг сургах сургалтыг зохион байгуулах мэргэжлийн багийг сонгон шалгаруулна.
Ажил үйлчилгээ нь 2024 оны 11 дүгээр сараас эхлэн нэр сарын хугацаанд үргэлжилнэ. Цаашид 2025-2027 онд дагалдах нэмэлт сургалтуудыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой.
Техникийн болон үнийн саналыг 2024 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 16.00 цагаас өмнө mongolia.procurement@savethechildren.org хаягаар хүлээн авна.
Ажлын дэлгэрэнгүй даалгаврыг энэхүү холбоосоор авна уу.
Байршил:
UlaanbaatarНийтэлсэн:
2024-11-05