Японы Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм.
ХИС нь “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийг Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн зорилтот 29 суманд Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна.
Төслийн тогтвортой байдлыг хангаж Энтрепренершипийн боловсрол, үйл ажиллагааг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, сургуулийн менежментийн хөгжлийг дэмжих үүднээс төслийн зорилтот 5 аймагт 6 ерөнхий боловсролын сургуулийг Сургуульд Суурилсан Энтерпрайз (ССЭ) хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулж 2022 оноос туршин амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү төслийн хүрээнд ССЭ-ийн зорилго, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэл таниулах Pencil 2D animation видео бүтээл хийж гүйцэтгэх студи шалгаруулахаар зарлаж байна. Удирдамжийг эндээс авна уу.
Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:
- Видео контент бүтээх салбарт багадаа 3 жил ажилласан туршлагатай байх,
- Телевизийн нэвтрүүлэг, анимейшн, баримтат кино бүтээх, зураг авалт, найруулгыг өндөр түвшинд хийх мэргэжлийн боловсон хүчин, бие даасан өөрийн эзэмшлийн студитэй байх,
- Телевизийн нэвтрүүлэг, баримтат кино бүтээх сүүлийн үеийн үзүүлэлт бүхий мэргэжлийн тоног төхөөрөмжтэй байх,
- Шинэлэг, бүтээлчээр хандах чадвартай уран бүтээлчдийн багтай байх.
Ирүүлэх материалууд:
- Ажлыг хийж гүйцэтгэх ажлын санал
- Үнийн санал, төсвийн задаргаа
- Ажлыг хийж гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн албан бичиг, байгууллагын гэрчилгээ
- Өмнө хийж байсан ижил төрлийн бүтээлүүдийн жагсаалт, линк
- 2024 оны санхүүгийн тайлан
Оролцохыг хүссэн студиуд дурдагдсан материалыг PDF форматаар mongolia.procurement@savethechildren.org цахим шуудангаар бидэнд 2025 оны 2-р сарын 5-ны 17:00 цагаас өмнө илгээнэ үү.
Нийтэлсэн:
2025-01-28