Японы Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Бид хүүхэд бүрийг эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр нь Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай Эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэн хамтран ажиллах байгууллагуудыг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авна уу)
Үнийн санал ирүүлэх хугацаа:
Дээрх мэдээллийг БИТҮҮМЖЛЭН, оролцож буй сонгон шалгаруулалтын нэрийг тодорхой тэмдэглэн дараах хаягаар 2025 оны 6-р сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Үнийн санал ирүүлэх хаяг: ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт Утас: 329365, 329371 (117)
Нийтэлсэн:
2025-06-09