Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Манай байгууллага нь “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд, Говь-Алтай, Ховд аймгуудад 2023-2025 онд хэрэгжүүлж байна.
Тус төслийн үр дүнгийн үнэлгээг хийх судалгааны баг сонгон шалгаруулах бөгөөд доорх шаардлагыг хангасан судалгааны багийг урьж байна. Ажлын дэлгэрэнгүй даалгаврыг энэхүү холбоосоор авна уу.
Судалгааны багт тавигдах шаардлага:
- Судалгааны байгууллага нь 5-аас доошгүй жил судалгаа, шинжилгээний ажил хийсэн байх. Ялангуяа нийгмийн хамгаалал, хүүхэд хамгаалал, боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр судалгаа хийж байсан бол давуу тал болно.
- Судалгаа явуулахад шаардлагатай техник хэрэгсэлтэй байх. Орон нутагт судалгаанд хамрагдаж буй оролцогчдыг судалгааны ярилцлагын үр дүнг шууд оруулах боломж бүхий хөдөлгөөнт төхөөрөмж /таблет г.м/ хэрэгсэлтэй байна.
- Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн суурь судалгаа, дунд шатны болон төслийн эцсийн буюу үр дүнгийн үнэлгээ хийж байсан бол давуу тал болно.
- Судалгааны баг нь англи хэлний бичгийн өндөр ур чадвартай байх. Төслийн баримт бичигтэй танилцах, судалгааны тайланг англи хэлээр боловсруулах чадамжтай байна.
Бүрдүүлэх материал:
Шаардлага хангасан судалгааны баг нь судалгаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн дараах баримт бичгүүдийн дагуу 10 хуудсанд багтаасан ажлын саналыг битүүмжлэн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Үүнд:
- Судалгааны багийн судалгааг хийж гүйцэтгэх сонирхлыг илэрхийлсэн захидал.
- Судалгааны ажлын төлөвлөгөө (хугацаа, аргазүй, аргачлал, зохион байгуулалт зэрэг).
- Байгууллагын мэдээлэл (гэрчилгээ), багийн ахлагч болон, судалгааны багийн бусад гишүүдийн анкет, ажлын туршлагыг харуулсан мэдээллүүд.
- Судалгааны үнийн санал, төсөв ( судалгааны аргазүй, төлөвлөгөөнд нийцсэн байна).
Хугацаа хоцорсон болон дутуу материал ирүүлсэн тохиолдолд саналыг хүлээж авахгүй бөгөөд зөвхөн сонгогдсон байгууллага, хувь хүмүүстэй эргэж холбогдох болохыг анхаарна уу.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона Төв, 4-р давхар, Хүүхдийг Ивээх Сан. (Хүнсний 20-ын Мөнгөн завьяа дэлгүүрийн ард, Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн урд талд)
Лавлах утас: +976-11-329365-117, +976-11-329371-117
Нийтэлсэн:
2025-06-13