Амжилтын түүхийн ном монгол, англи хэлээр гарлаа

-Энэхүү номоос амжилтын түүхүүдийг уншихаас гадна үзэх боломжтой-

Хүүхдийг Ивээх Сан Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төслийг Сүхбаатар, Говьсүмбэр, Өвөрхангай, Завхан, Ховд аймгийн 29 суманд амжилттай хэрэгжүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд энэхүү төслийн хүрээнд олон гайхалтай түүх бүтээжээ. Эдгээр ололт, туршлагуудаа хуваалцсан амжилтуудаас түүвэрлэн, “Энтрепренер эхлэл-Харилцан суралцаж, хамтдаа бүтээсэн түүхүүд” нэртэй ном болгож, монгол, англи хэлээр хүргэж байна. Энэхүү номоос 30 амжилтын түүх англи, монгол хэлээр унших боломжтой. Мөн QR кодоор монгол, англи хэлээр 100 гаруй амжилтын түүх уншиж, 40 гаруй видео үзэж болно. Номыг доорх холбоосоор бүрэн эхээр нь уншина уу.

Энтрепренер эхлэл-Харилцан суралцаж, хамтдаа бүтээсэн түүхүүд