Баян-Өлгий аймагт төслийн ажилтан сонгон шалгаруулж авна
Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хамгаалах, тэгш боломжийг дэмжих чиглэлээр дэлхийд тэргүүлэгч, ашгийн бус, шашны бус, улс төрөөс ангид олон улсын байгууллага юм. Манай байгууллага болон биднийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.savethechildren.mn цахим хуудаснаас авна уу.
ХИС нь Баян-Өлгий аймагт “Аюулгүй, хүртээмжтэй сургуулийг бий болгох нь” төслийг 2026–2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төсөл нь сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, хүртээмжийн асуудлыг сайжруулах зорилготой бөгөөд сонгогдсон сургууль, дотуур байр, эцэг эх/асран хамгаалагч, хүүхдүүдэд чиглэсэн олон тал үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах юм. ХИС нь тус төслийн Баян-Өлгий аймаг дахь хэрэгжилтийг дэмжин ажиллах “Төслийн ажилтан”-г сонгон шалгаруулж авна. Манай байгууллага шалгарсан ажилтанд өрсөлдөхүйц цалин, урамшуулал олгохоос гадна мэргэжлээрээ өсөж, хөгжих боломжийг санал болгоно.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хууль зүй, боловсрол, сэтгэл зүй, нийгмийн ажил эсвэл нийгмийн ухааны чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
- Төрийн болон ТББ-д нийгмийн чиглэлийн төсөл, хөтөлбөрт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Аймаг дахь гэр бүл, хүүхэд хамгаалалын асуудлуудын талаар мэдлэг, ойлголт сайтай байх;
- Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, мониторинг, үнэлгээ хийх чиглэлээр туршлагатай;
- Судалгааны ажил болон сургалт төлөвлөж, зохион байгуулж байсан бол давуу тал болно;
- Тайлан, төлөвлөгөө боловсруулах чадвартай байх;
- Нийгмийн болон зан үйлийн өөрчлөлтийн аргачлалын талаар ойлголттой байх;
- Эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлтэй ажиллаж байсан туршлагатай;
- Монгол, Казах хэлээр ярьж, бичих чадвартай байх;
- Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
- Windows үйлдлийн систем, Office 365 зэрэг программ дээр ажиллах чадвартай;
- Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх;
- Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллах боломжтой;
- Ачаалал даах чадвартай, шинэ зүйл сурах эрмэлзэлтэй байх.
Бүрдүүлэх материал:
Тус ажлыг сонирхож буй иргэд өөрийн ажлын туршлага, боловсролын мэдээлэлийг харуулсан намтар (Resume), энэхүү ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж буйгаа тайлбарласан захидал (Cover Letter) зэргийг Монгол эсвэл Англи хэлээр бэлтгэн mongolia.jobs@savethechildren.org цахим шуудангаар илгээнэ үү. Цахим шуудангаар эдгээр материалыг ирүүлэхдээ Subject хэсэгт “Баян-Өлгий – Төслийн ажилтан” гэж бичнэ үү.
Хугацаа:
Материалыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

