Үйлчлэгч шалгаруулж авна
Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хамгаалах, тэгш боломжийг дэмжих чиглэлээр дэлхийд тэргүүлэгч, ашгийн бус, шашны бус, улс төрөөс ангид олон улсын байгууллага юм. Манай байгууллага болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.savethechildren.mn цахим хуудаснаас авна уу.
Ажил үүрэг
- Албан өрөө, агуулах, коридор, салбар байгууллагын албан өрөө, хурлын танхим болон бусад талбайн цэвэрлэгээг хариуцан гүйцэтгэх;
- Ариун цэврийн өрөөг цэвэр байлгах;
- Цэвэрлэгээний бодис, тоног төхөөрөмжийг зохистой, аюулгүй ашиглах;
- Удирдлагаас өгсөн бусад цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг гүйцэтгэх.
Боловсролын шаардлага
- Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх.
Ажлын туршлага
- Цэвэрлэгээний чиглэлээр 1–2 жилийн ажлын туршлагатай байх.
Ур чадвар, шаардлага
- Цэвэрлэгээний хэрэгсэл, бодисыг аюулгүй хэрэглэх чадвартай байх;
- Цэвэрлэгээний бүтээгдэхүүний шошго, зааврыг уншиж ойлгох чадвартай байх;
- Ажлыг нямбай, шуурхай, үр дүнтэй гүйцэтгэх чадвартай байх;
- Удирдлагын өгсөн зааврыг дагаж мөрдөх.
Бүртгүүлэх
Тус ажлыг сонирхож буй иргэд 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цагаас өмнө ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

