“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн хүрээнд зорилтот сургуулиудад үе тэнгийн дээрэлхэлтийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, аргачлал, зөвлөмж боловсруулах зөвлөх шалгаруулна.
Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм.
“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүд, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудад 2026-2028 онд хэрэгжүүлж эхлээд байна.
Тус ажлын хүрээнд дараах шаардлагыг хангасан зөвлөхийг урьж байна. Хамтран ажиллах зөвлөх ажлын дэлгэрэнгүй даалгаврыг mongolia.secretary@savethechildren.org хаягаар хандаж авна уу.
Зөвлөхөд тавигдах шаардлагууд:
- Хүүхдийн эрх, хамгаалал, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн, энэ чиглэлийн судалгааг хийж гүйцэтгэсэн, удирдаж байсан туршлагатай байх;
- Хүүхдийн эрх, нийгмийн ажил, олон нийтийн хөгжлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Хүүхдийн утга төгөлдөр оролцоог дэмжих болон оролцогч талуудын оролцоог хангасан зөвлөмж боловсруулах туршлагатай байх;
- Байгууллага болон төсөлд сургамжтай мэдээллийг судалгаанд үндэслэн боловсруулж байсан туршлагатай байх;
- Монгол, англи хэл дээр бичиг баримтыг мэргэжлийн түвшинд боловсруулах чадвартай байх;
Бүрдүүлэх материал:
Шаардлага хангасан Зөвлөх доорх бичиг баримтуудыг 2026 оны 3-р сарын 25-ны өдөр багтаан 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө mongolia.procurement@savethechildren.org хаягаар ирүүлнэ үү.
- Зөвлөхийн ажлыг гүйцэтгэх сонирхлыг илэрхийлсэн захидал. Захидалд:
- Гүйцэтгэх ажлын талаар ойлголттой байгаагаа харуулсан байх;
- Ажил гүйцэтгэх арга зүйгээ тайлбарлаж, төлөвлөгөөг нарийвчлан тусгасан байх;
- Өөрийн туршлага, мэргэжлийг тусгасан танилцуулгыг (CV) Монгол эсвэл Англи хэл дээр ирүүлэх;
- Өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын материалууд. Монгол эсвэл Англи хэл дээр ирүүлэх.
- Зөвлөх үйлчилгээний хөлс, бусад зардлыг багтаасан үнийн санал.
Хугацаа хоцорсон болон дутуу материал ирүүлсэн тохиолдолд саналыг хүлээж авахгүй бөгөөд зөвхөн сонгогдсон зөвлөхтэй эргэж холбогдох болохыг анхаарна уу.
Лавлах утас: +976-11-329365, +976-11-32937
Нийтэлсэн:
2026-03-10

