“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл
Зорилго
Хүүхдийг Ивээх Сан “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн нийт 18 ерөнхий боловсролын сургууль, 18 хамтарсан багт 2026-2028 онд хэрэгжүүлнэ. Уг төслөөр хүүхэд хамгааллын практикт туршигдсан сайн туршлага, нотолгоонд суурилсан арга зүй, хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, тогтвортой байдлыг хангах замаар хүүхэд бүр тэгш хүртээмжтэй, эрхийг нь дээдэлсэн орчинд суралцах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Төслийн зорилтот орон нутаг
Төслийн үйл ажиллагаа
- Хүүхдийг Ивээх Сангийн боловсруулсан хүүхэд хамгааллын арга зүй, хөтөлбөрүүдийг холбогдох яам, агентлагаар баталгаажуулан түгээн дэлгэрүүлэх, улмаар боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын механизмын тогтвортой байдлыг ханган бэхжүүлэх
- Хүүхдийн эрхийн зөрчил түүн дотроо үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг ерөнхий боловсролын багш, сурагчдад эзэмшүүлэх
- Сургууль, дүүрэг, орон нутгийн түвшний үүрэг хүлээгчдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээг хүүхдэд үзүүлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авах мэдлэг эр, чадвар олгох


