Солонгос хэлний аман орчуулга хийх орчуулагчийг хамтран ажиллахыг урьж байна

Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Манай байгууллагын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар www.savethechildren.mn хаягаар хандан танилцах боломжтой.

БНСУ-ын ХИС-гийн төлөөлөгчид 2026 оны 5 дугаар сарын 7–22-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ажиллахтай холбогдуулан Солонгос–Монгол, Монгол–Солонгос хэлний аман орчуулга хийх орчуулагчийг хамтран ажиллахыг урьж байна.

Гүйцэтгэх үүрэг:

  • Солонгос–Монгол, Монгол–Солонгос хэлний аман орчуулга хийх;
  • Төлөөлөгчдийг Улаанбаатар болон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд дагалдан ажиллах;
  • Байгууллагын дотоод журам, бодлогыг чандлан мөрдөх.

Тавигдах шаардлага:

  • Солонгос хэлний чиглэлээр мэргэжил эзэмшсэн эсвэл БНСУ-д их, дээд сургууль төгссөн;
  • Солонгос, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай;
  • Эрүүл мэнд, хүмүүнлэгийн чиглэлээр орчуулга хийж байсан туршлагатай;
  • Хариуцлагатай, идэвх санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй;
  • Багаар ажиллах болон олон нийттэй харилцах өндөр ур чадвартай;
  • Хөдөө, орон нутагт ажиллах боломжтой байх;
  • Орчуулгын стандарт, арга зүйг мэддэг.

Материал ирүүлэх:

Сонирхсон хүмүүс Монгол болон Солонгос хэл дээрх CV-г аман орчуулгын ажлын өдрийн болон нийт үнийн саналын хамт 2026 оны 4 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагаас өмнө mongolia.jobs@savethechildren.org хаягаар ирүүлнэ үү.