Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төслийн орон нутгийн ажилтан сонгон шалгаруулж авна
Төслийн нэр: “Орон нутгийн түргэн тусламжийн үйлчилгээг дэмжих” төсөл
Байршил: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум
Ажлын төрөл: Хагас цагийн (7 хоногт 20 цаг), хугацаатай гэрээт ажил
Тайлагнах ажилтан: Төслийн менежер
Бидний тухай
Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгохын төлөө ажилладаг, шашин улс төрөөс ангид олон улсын бие даасан байгууллага юм. ХИС нь 1919 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 120 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад 1994 оноос хойш хүүхдийн эрх, хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, амьжиргааг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Төслийн тухай
БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжих “Орон нутгийн түргэн тусламжийн үйлчилгээг дэмжих” туршилтын төсөл нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ, ялангуяа хүүхэд, эхчүүдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой.
Төслийн хүрээнд:
- Бүрэн тоноглогдсон түргэний автомашин нийлүүлэх;
- Сумын эрүүл мэндийн төвийн чадавхыг бэхжүүлэх;
- Яаралтай тусламжийн үйлчилгээний зохицуулалт, чанарыг сайжруулах;
- Сургуулиудад Эрүүл мэндийн клуб байгуулж, хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дэмжих;
- Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаа зохион байгуулна.
Ажлын байрны зорилго
Төслийн үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулах, тайлагнах, орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн хэрэгжилтийг дэмжих.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төслийн үйл ажиллагааг орон нутагт төлөвлөн зохион байгуулах, хэрэгжүүлэх;
- Төслийн өдөр тутмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх;
- Түргэн тусламжийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл цуглуулах, тайлагнах;
- Түргэний автомашин болон холбогдох тоног төхөөрөмжийн ашиглалтад хяналт тавих;
- Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын сургалт, семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
- Өвчтөн шилжүүлэх зохицуулалтын семинар, уулзалтыг зохион байгуулах;
- Эрүүл мэндийн клубийн үйл ажиллагааг сургуультай хамтран хэрэгжүүлэх;
- Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;
- Төслийн сайн туршлага, үр дүнг баримтжуулж түгээх;
- Санхүү, үйл ажиллагааны тайлан бэлтгэх;
- Төслийн менежерээс өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
Тавигдах шаардлага
Боловсрол
- Эмч, эх баригч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн ажилтан зэрэг эрүүл мэндийн чиглэлээр бакалавр болон дипломын зэрэгтэй.
Туршлага, ур чадвар
- Холбогдох чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Судалгаа хийх, мэдээлэл боловсруулах, тайлагнах чадвартай;
- Төсөл, хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Багаар ажиллах, харилцах, зохион байгуулах ур чадвартай;
- Мэргэжлийн ёс зүйг чанд мөрддөг;
- Microsoft Word, Excel, PowerPoint, Outlook болон нийгмийн сүлжээний платформууд дээр ажиллах чадвартай;
- Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
Хүүхэд хамгааллын шаардлага
Энэхүү ажлын байр нь Хүүхэд хамгааллын эрсдэлийн 3-р түвшинд хамаарах бөгөөд ажилтан нь хүүхэд, өсвөр үеийнхэнтэй шууд харилцан ажиллана. Иймд Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, хамгааллын бодлого, дүрэм журмыг чанд мөрдөн ажиллах шаардлагатай.
Материал хүлээн авах
Тус ажлыг сонирхож буй иргэд өөрийн ажлын туршлага, боловсролын мэдээллийг харуулсан намтар (Resume), энэхүү ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж буйгаа тайлбарласан захидал (Cover Letter) зэргийг Монгол эсвэл Англи хэлээр бэлтгэн mongolia.jobs@savethechildren.org цахим шуудангаар илгээнэ үү. Цахим шуудангаар эдгээр материалыг ирүүлэхдээ Subject хэсэгт “Өвөрхангай – Төслийн ажилтан” гэж бичнэ үү.
Хугацаа:
Материалыг 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчдыг ярилцлагад урина.

