Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм.
Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “ДЕНАН төсөл”-ийн санхүүжилтээр эрүүл мэндийн төслийг Архангай аймгийн Тариат суманд 2012 оноос, Эрдэнэмандал суманд 2017 оноос, Говь-Алтай аймгийн Чандмань суманд 2022 оноос, Завхан аймгийн Түдэвтэй суманд 2024 оноос хэрэгжүүлэн ажиллаж байна. “ДЕНАН төсөл”-ийн санхүүжилтээр сумын эрүүл мэндийн төвүүдийн үйлчилгээг сайжруулах, аймгийн жишиг эрүүл мэндийн төв болгох, зорилтот сумдын нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэх, түүнчлэн эмнэлгийн хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эмчилгээний материалаар хангах зорилготой юм.
Денан төслийн хүрээнд Завхан аймгийн Түдэвтэй сумын Эрүүл мэндийн төвд зөөврийн рентген аппарат, тоног төхөөрөмжийн иж бүрдэл нийлүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ба сонгон шалгаруулалтын баримт бичгийг энэхүү холбоосоор авна уу.
Сонгон шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Түдэвтэй сумын Эрүүл мэндийн төвд рентген аппарат нийлүүлэх нийлүүлэгчийн сонгон шалгаруулалт.
Сонгон шалгаруулалтын дугаар: SCJT-02/26
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй Дүүрэг, 1-р хороо, Аризона төв, 4-р давхар.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Цаг: 17 цаг 00 минутаас өмнө битүүмжилсэн ирүүлнэ.
Имэйл: mongolia.procurement@savethechildren.org
Утас: 329365, 329371 (131)
Нийтэлсэн:
2026-07-03

