“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төсөл нь Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ, Баянхонгор аймгуудын 15 цэцэрлэг, 15 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжиж байна.
Энэхүү төсөл нь бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, оролцоо дэмжлэг үзүүлэхэд эцэг эх, олон нийтийн мэдлэг, ойлголт, оролцоог сайжруулах хийгээд тусгай хэрэгцээт хүүхдүүд амжилттай сурч боловсрох, хөгжихөд туслалцаа үзүүлэх зорилготой ба үүнтэй холбоотой эцэг эх, олон нийт, цэцэрлэгийн багш, өрхийн эмнэлэг, салбар комиссын ажилтнуудын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилго бүхий ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
Дэлгэрэнгүй удирдамжтай энэхүү холбоосоор орж танилцан, дараах материалуудыг ирүүлнэ үү.
- Шалгаруулалтад оролцох хүсэлт захидал
- Байгууллагын танилцуулга (байгууллагын танилцуулга, багийн гишүүдийн мэдээлэл, анкет, гол хариуцах хүний мэдээлэл)
- Ижил төстэй ажлыг зохион байгуулж байсан туршлага (мэдээлэл, жишээ болохуйц контентууд)
- Кампанит ажлыг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө (тавигдах шаардлагыг үзнэ үү)
- Ажлыг гүйцэтгэх төсвийн задаргаа
Материал хүлээн авах хугацаа:
Дээрх материалуудыг БИТҮҮМЖЛЭН оролцож буй сонгон шалгаруулалтын нэрийг тодорхой бичиж, 2026 оны 9-р сарын 9-ний 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Шаардлага хангасан багтай бид эргэн холбогдох болно.
Санал ирүүлэх хаяг: ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт
Утас: 329365, 329371
Нийтэлсэн:
2026-08-25

