Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг хангах түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Бид хүүхэд бүрийг эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой.
Монгол дахь ХИС нь Бүгд Найрамдах Солонгос Улсын ХИС-гийн санхүүжилттэй “Алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж хүргэх төсөл”-ийг 2026-2027 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хэрэгжүүлж байна. Төсөл нь орон нутгийн эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ, ялангуяа хүүхэд, жирэмсэн эхчүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашин нийлүүлж байгаа бөгөөд уг автомашинд шаардлагатай эмнэлгийн зарим тоног төхөөрөмж хэрэгслүүдийг нийлүүлэх байгууллагыг хамтран ажиллахыг урьж байна. Нийлүүлэлтийн удирдамжтай энэхүү холбоосоор танилцана уу.
Ирүүлэх материал
- Сонирхлоо илэрхийлсэн албан бичиг
- Байгууллагын танилцуулга
- Үнийн санал (татвар, тээвэр орсон дүнгээр)
- Өмнө нийлүүлж байсан ижил төстэй гэрээний мэдээлэл
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
Материал хүлээн авах хугацаа
Дээрх материалуудыг битүүмжлэн 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.
ХАЯГ: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхар. Утас: 329365, 329371
Нийтэлсэн:
2026-09-01

