Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь Бүгд Найрамдах Солонгос Улсын ХИС-гийн санхүүжилттэй “Алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж хүргэх төсөл”-ийг 2026-2027 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хэрэгжүүлж байна. Төсөл нь орон нутгийн эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ, ялангуяа хүүхэд, жирэмсэн эхчүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай түргэн тусламжийн Toyota Land Cruiser 78 (2026) Petrol автомашин нийлүүлэх болсон тул уг автомашиныг тоноглох ажлыг гүйцэтгэх байгууллагыг хамтран ажиллахыг урьж байна.
Ажлын удирдамжтай энэхүү холбоосоор танилцана уу.
Ирүүлэх баримт бичиг
- Сонирхлоо илэрхийлсэн албан бичиг;
- Байгууллагын танилцуулга;
- Үнийн санал (татвар, тээвэр суурилуулалт орсон дүнгээр);
- Өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй гэрээний мэдээлэл;
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээ;
- Баталгааны бичиг.
Материал хүлээн авах хугацаа
Дээрх материалуудыг битүүмжлэн 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.
ХАЯГ: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхар. Утас: 329365, 329371
Нийтэлсэн:
2026-09-02

