Хүүхдийг Ивээх Сан нь нийслэлийн Налайх дүүрэгт “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийг 2024-2027 онд хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Налайх дүүрэгт дүүргийн 3,000 орчим хүүхэд, залуус, иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлж, тэдний оролцоотойгоор мод тарьж, ойн төгөл байгуулах зорилготой.
Төслийн хүрээнд олон нийтэд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээлэл түгээх сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд “Олуулаа ойн төгөл бүтээцгээе” уриан дор уур амьсгалын кампанит ажил “Open Mic” өдөрлөгийг 2026 оны намар буюу 9 дүгээр сарын 24-ний өдөр Налайх дүүрэгт зохион байгуулна.
Дэлгэрэнгүй удирдамжтай энэхүү холбоосоор орж танилцан, дараах материалуудыг ирүүлнэ үү.
- Үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөө, хэрэгжүүлэх аргачлал
- Багийн танилцуулга болон техник, мэргэжлийн тоног төхөөрөмжийн жагсаалт, мэдээлэл
- Адил төстэй үйл ажиллагаа зохион байгуулсан 3 -аас доошгүй ажлын танилцуулга болон холбогдох линк
- Үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай бүх зардлыг тусгасан дэлгэрэнгүй үнийн санал
Материал хүлээн авах хугацаа:
Дээрх материалуудыг БИТҮҮМЖЛЭН оролцож буй сонгон шалгаруулалтын нэрийг тодорхой бичиж, 2026 оны 9-р сарын 17-ны 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Шаардлага хангасан багтай бид эргэн холбогдох болно.
Санал ирүүлэх хаяг: ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт
Утас: 329365, 329371
Байршил:
УлаанбаатарНийтэлсэн:
2026-09-14

