ХУДАЛДАН АВАЛТ БОЛОН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд анхдагч, шашин, улс төрөөс ангид, олон улсын бие даасан төрийн бус байгууллага юм. Бид 1994 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, боловсрол, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал болон хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр Улаанбаатар хот болон зорилтот аймгуудад ажиллаж байна.

Хүүхдийг Ивээх Сангийн худалдан авалтын үйл ажиллагаа Монгол Улсын хуулиуд болон холбогдох дүрэм журмын дагуу хийгддэг. Хүүхдийг Ивээх Сан нь олон нийтэд нээлттэй, хариуцлагатай байгууллага юм. Бид бүх үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй байлгахыг зорин ажилладаг. Манай худалдан авах үйл ажиллагаа шударга, хяналттай явагддаг бөгөөд аливаа хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид давуу тал олгодоггүй.

 

Бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ сонгон шалгаруулах үндсэн зарчим:

  • Үнэ болон чанарын харьцуулалт
  • Нийлүүлэх хугацаа
  • Ажил, мэргэжлийн туршлага
  • Олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байсан туршлага
  • Тухайн сонгон шалгаруулалттай холбоотой үнийн саналын урилга, ажлын удирдамжид дурдсан бусад нэмэлт шаардлага

Худалдан авах үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

Тухайн худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч худалдан авалтыг зохион байгуулна.

  • Саналын урилга нийтлэх
  • Үнийн санал цуглуулах
  • Ирүүлсэн үнийн саналуудыг шалгах, харьцуулах
  • Худалдан авалтын үйл ажиллагааг хянах, харьцуулалтыг батлах
  • Худалдан авалтыг батлах, худалдан авалтыг эхлүүлэх зөвшөөрөл өгөх

Хүүхдийг Ивээх Сан худалдан авах үйл ажиллагаандаа санхүүгийн бодлого, шүгэл үлээх болон хүүхдийн аюулгүй байдлыг хангах бодлого журмуудыг мөрдөж байна.

Хүүхэд хамгааллын бодлого

Хүүхдийг Ивээх Сан хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамтыг үл тэвчих ба харилцагч бүх байгууллага, хувь хүмүүс хүүхэд хамгааллын энэхүү бодлого журмын хүрээнд хамтран ажиллана.