Л.Баян-Алтай

МОНГОЛ ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖЕР/СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ

Л. Баян-Алтай Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн Менежер, Суурин төлөөлөгчөөр 2019 оноос ажиллаж байна. Тэрээр тус байгууллагын Монгол дахь үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, баг хамт олныг удирдан манлайлах үүрэгтэй. Түүнчлэн, Суурин төлөөлөгчийн хувьд хүүхэд хамгаалал, боловсрол, ядуурал, бизнесийн хөгжил, хүүхдийн эрхийн засаглал зэрэг чиглэлээр төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажил хариуцахын зэрэгцээ Хүүхдийг Ивээх Санг Монгол Улсад төлөөлдөг. Засгийн газрын болон олон улсын байгууллагууд, ТББ, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг үүсгэн бэхжүүлэх нь түүний ажлын нэг чухал хэсэг юм.

Л. Баян-Алтай нь ажлын гараагаа Мерси Кор олон улсын байгууллагад хөтөлбөрийн ажилтнаар эхэлж, улмаар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Говийн санаачилга” Хөтөлбөрийн захирлаар дэвшин ажиллажээ. Түүнчлэн, тэр Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” хөтөлбөрийг Монгол улсад амжилттай хэрэгжүүлэн, Захирлаар нь ажиллаж байв. Үүнээс гадна тэрбээр “Оюу толгой”, “Макс групп” зэрэг хувийн хэвшлийн байгууллагуудад удирдах албан тушаал хашиж, бизнесийн олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Мөн, байгууллагын стратеги, хүний нөөцийн менежмент, удирдах ажилтнуудын хөгжил, манлайлал чиглэлээр Монгол улсын томоохон байгууллагуудад зөвлөгөө өгч, олон тооны сургалт зохион байгуулж байв.

Л. Баян-Алтай нь Монгол Улсын Техникийн их сургуулийг мэдээллийн технологи/менежмент мэргэжлээр төгсөж, Их Британийн Лийдсийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ. Мөн АНУ-ын Мичиганы их сургуульд эдийн засгийн хөгжлийн чиглэлээр суралцсан байна.

Тэрээр чөлөөт цагаараа сагс тоглох, гүйх дуртай. Мөн орчуулга хийх сонирхолтой. Л. Баян-Алтай нь Оксфордын их сургуулийн доктор П. Коллиерийн “Адагт үлдсэн тэрбум” (Bottom Billion, Paul Collier) номыг Англиас Монгол хэлэнд орчуулсан. Тус ном нь олон улсын дэмжлэг, тусламж өгсөөр байтал зарим ядуу орнууд хөгжил дэвшилд яагаад хүрч чадахгүй, буурай хэвээр байдгийн шалтгааныг тайлбарлажээ.

Хүүхдийг ивээх сангийн цахим хуудсанд тавтай морилно уу!

Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид бие даасан төрийн бус байгууллага юм. Бид Монгол Улсад 1994 оноос хойш ажиллаж байна.

Холбоо барих

+976 11 329365, +976 11 329371 1330

mongolia.secretary@savethechildren.org


Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Аризона төв, 4 давхар

Сошиал хаяг